Нохойн орон буюу Америк

2008-12-06, 12:37
Миний эрхэлдэг ажил барилга. Одоо манай компани нэг том орон сууцны байранд засвар хийж байгаа юм. Өчигдөрхөн бидний ажиллаж байгаа байрны нэг бүсгүйн нохой үхчихэж. Бүсгүй нүдэндээ нулимс цийлэгнүүлэн таарсан хүн бүхэнд "гашуудлын" мэдээгээ дуулгаж нөгөөдүүл нь аргадаж мөрөн дээр нь алгадах юм. Харин миний сэтгэл тэгж хөдөлсөнгүй. Үнэндээ би нохойд хайртайл даа. Миний бага насыг Банхаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үнэхээр ухаантай нохой байсан гээч. Сайн нохой өтөж үхдэг гэж аргагүй үнэн байх. Манай банхар 13 насалаад хамгийн сүүлд хажуу хашааны том алаг залуу нохойтой уралцаж байгаад толгойдо...