Нохойн орон буюу Америк

2008-12-06,12:37
Миний эрхэлдэг ажил барилга. Одоо манай компани нэг том орон сууцны байранд засвар хийж байгаа юм. Өчигдөрхөн бидний ажиллаж байгаа байрны нэг бүсгүйн нохой үхчихэж. Бүсгүй нүдэндээ нулимс цийлэгнүүлэн таарсан хүн бүхэнд "гашуудлын" мэдээгээ дуулгаж нөгөөдүүл нь аргадаж мөрөн дээр нь алгадах юм. Харин миний сэтгэл тэгж хөдөлсөнгүй. Үнэндээ би нохойд хайртайл даа. Миний бага насыг Банхаргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үнэхээр ухаантай нохой байсан гээч. Сайн нохой өтөж үхдэг гэж аргагүй үнэн байх. Манай банхар 13 насалаад хамгийн сүүлд хажуу хашааны том алаг залуу нохойтой уралцаж байгаад толгойдоо шарх авсан юм. Шархаа долоож чадахгүй учраас баруун урд хөлөө шал ус болтол долоогоод шархаа үрж байгааг нь хараад өр өвдөж байсанаа тод санадаг юм. Хичнээн хирлийн хийж цэвэрлэвч зун цаг учраас тэр дороо эргээд л өтчихнө. Урт урт цагаан өтийг нь хямсаагаар татаж хичнээн түүгээд ч нэмэр болоогүй арваад хоног шаналж эцэст нь өнгөрсөндөө хөөрхий.
Харин халуун усанд орж өнөдөр үнэтэй хоол идсэн амь нь хаана байна гэмээр алгын чинээ амьтанг яаж банхартай зүйрлэх вэ дээ. Тэдний үүрэг тэнгэр газар хоёр шиг ялгаатай. Банхарын маань гол үүрэг гэрийн гадаа хаяанд хэвтэж хашаа хороогоо манаж эзнийхээ итгэлтэй хань байдаг бол америк нохой мундахгүй их зардал гаргаж гаргаж уйдсан эзнийхээ зугааг л гаргах үүрэгтэй. Энэ улсын ямбатай нохой хүн амынхаа тооноос хол давна гэж мөрийцсөн ч алдахгүй. Мөн асар том бизнес. Миний хамгийн дургүй хүрдэг зүйл юу гэвэл баян хадагтай харцуул өндөр настай болсон хөгшин эцэг эхийгээ хулхи хоолтой асрамжийн газар цөлчихөөд нохойгоо буйдан дээрээ эрхлүүлээд суугаад үлдэнэ.
Үүнийг би өнгөрсөн жил асрамжийн газарт сар гаруй ажиллахдаа мэдэрсэн юм. Энэ төрлийн бизнесийг филипэнүүд их эрхэлдэг юм билээ. Хоол гэж үнэн хулхи. Нэг удаа ам цангаад дэлгүүр хол учир тогоочоос нь уух юм асуутал хөргөгчинд жүүс байгаа өөрсдөө аваад уу гэлээ. Голцуу хадгалах хугацаа нь дуусан дөхчихсөн хүнсний бараа зардаг дэлгүүрт овоогоотойгоо байдаг хямдхан жүүсийг аваад уух гэтэл -Хөөе наадах чинь хөгшчүүдийн ундаа. Дээр нь байгаа 100% жүүсийг уу гэдэг байгаа. Намайг тэнд нэг сар ажиллахад хөгшчүүдийг нэг ч удаа салхинд гаргаагүй гэхэд та нар лав итгэхгүй. Том телевизийн өмнө буйдан дээр суулгаад л өдрийг авна. Шүлсээ гоожуулаад унтаж байхад өрөөнд нь оруулж хэвтүүлнэ гэж лав байдаггүй юм билээ. За дараа үргэлжлүүлэе дээ

бичсэн: golomt төрөл: Буу халъя | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 905 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

uuriigii ter emegteig oilgosongui gej buu zemle, bas ter niigemiig oilgosongui gej ch bitgii buhimd, bid mash uur humuus shuu.Busdiig baigaagaar ni l oilgo.
unshigch (зочин) хэзээ бичсэн: 05:47, 2011-02-13 | Холбоос | |
i
hi
Зочин хэзээ бичсэн: 18:11, 2010-12-16 | Холбоос | |
hvn bvgd
yagaad iim bdag ym be hariu dont tell anyone dont tell anyone
Зочин хэзээ бичсэн: 18:10, 2010-12-16 | Холбоос | |
big grin confused party surprise
big grin

Зочин хэзээ бичсэн: 21:16, 2009-05-13 | Холбоос | |
Бас нэг талас нь харвал үйлийн үр гэдэг нь л байх... Эцэг эх нь өөрсдөө хүүхдээ хүнийг хайрлаж, халамжлах эцэг эхээ нохойноос дээр үзэх хэмжээнд өөрснөө өсгөж чадаагүй болохоор тэр юм болов уу... Ямартай ч ядаж асрамжийн газрынхан нь тэгэж хандаж болохгүй баймаар. Японд бол арай ондоо юм байна лээ. Асрамжийн газар бас хэсэг ажиллаж байсан л даа...
xvv хэзээ бичсэн: 15:25, 2008-12-15 | Холбоос | |
geriin tejeemel amitad
хөгжилтэи оронд хань

хөгжиж юваад нь бол моод

буураи хөгжилтэи оронд дараа биз
tatah хэзээ бичсэн: 07:16, 2008-12-15 | Холбоос | |
эд нар дөрвөлжин ханын дунд өсөж хар багаасаа бие ээ даачихсан тэгээд нохой муурхнаар ханиа, найз аа хийдэг юм шиг санагдсаааан надад.
american boy хэзээ бичсэн: 10:04, 2008-12-08 | Холбоос | |



:-)