Блогчдоо!!! Би буутай орж ирдэг байж

2008-12-10,19:44
Манай их сургуулийн багш С.Жамбалдорж Сэтгүүлчдийн их хуралд ирээд инэгж хэлээд үгээ хэлж байсан гэсэн.  Өнөөдөр би багшийнхаа үгийг иш татаад та нарт ингэж хэлмээр санагдлаа.Их сайхан санал өнөөдөр блогоор цацагадаад дэмжиж байгаа хүмүүс байна. Би ч гэсэн сайхан санал гэж дэмжиж байна. Монголоос холбогдож байгаа олон улс бий. Гэхдээ би блогийг хоосон чалчигч , хов ярьдаг хүмүүсийн талбар гэж ойлгохгүй байна. Яагаад гэвэл би өөрөө блогт шинэ хүн. Хөндлөнгөөс их ажсан. Хамгийн их блогийг уншсан, их сэтгэгдэлтэй хүмүүс нь өдрийн тэмдэглэл, өөр зуурын богинохон бодлоос хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Сэтгэлээ уужим тавьж нэг нэгнээ хөгжүүлсэн ,дэмжсэн зүйл бичиж баймаар байна. Мэдлэгт дусал нэмсэн, үнэхээр үзүүштэй блог байвч энэ олон болгт өдрийн од шиг байгаа нь тиймэрхүү. Ядаж өсөхөөс сурсан үндэсний хэлээрээ бичиж болно биздээ. Түүнээс хаа нэг хэн нэгнийгээ дуурайгаад тиииииимшдээ,сонирхсиййййм ч гэх шиг урт бичихээр сэтгэгдэл тэр болгон илэрхийлээд байдаггүй байхаа. Таны бичсэн зүйлийг олон хүн ертөнцийн нөгөө хязгаараас уншиж байгаа гэж бодоод Блогоо хүн шиг хүндлэмээр юм шиг санагдлаа. Буруу зөв бичсэн бол сэтгэгдлээ хуваалцаарай. Түүнээс гадна хэрэв та хүний блогт нэвтрээд сонирхсон зүйлээ уншсан бол таалагдсан ч таалагдаагүй ч сэтгэгдлээ ядаж ганцхан үгээр, тэмдэгтээр илэрхийлээд гарч байхыг хүсье. Энэ нь зүйрлэвээс Та сайн байн уу?- Сайн та сайн байна уу гэсэн хүн ёсны харилцаа юмуу даа. За блогч доо амьдралын нэг өчүүхэн ч гэсэн хэсэг болсон блогтойгоо амьдраад байж дээ Урагшаа....
бичсэн: golomt төрөл: Аналгин | (18) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 784 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ene ch ystoi vnen bha
Зочин хэзээ бичсэн: 14:25, 2018-04-03 | Холбоос | |
лаг юмөө, ингэж болохгүй, тэг ингэ гээд л... хүн хүн өөр шүү дээ, яаж хөтлөх юу бичих нь тэр хүний шийдэх хувийн хэрэг нь.
AmonRa хэзээ бичсэн: 15:03, 2012-10-12 | Холбоос | |
hi bicheed baigaarai chinii blogiig sayahnaas unshij bna bicheed baigaarai naizaa chamd amjilt huseye chinii ertnii tanil
bolorhon (зочин) хэзээ бичсэн: 12:10, 2012-10-12 | Холбоос | |
татах тай санал нэг байна;энэ бол бидний л асуудал;бидний орон зай. гэхдээ уриалга гаргаж сэтгэл тавьсанд талархалаа.
director хэзээ бичсэн: 11:26, 2008-12-17 | Холбоос | |
ta sain bnu?
ахахахах баигаагаараа байх ганц боломж олгосон жаахан орон зайг минь шүүмжлэхгүй үлдээж хайрлана уу ... юмар хэлбэрээр юаж бичнэ бидний хэрэг биш биз, бичгийн хэл юрианы хэл хоёр мэдээж өөр, тэгээд ч наадах асуудал чинь англиар бол : I've got gej helne uu I have got gej helne uu doesnt matter, бид контроллдож болохгүй бишүү


as long as i unterstand them.
tatah хэзээ бичсэн: 07:10, 2008-12-15 | Холбоос | |
бас нэг зүйл
бид хэн нэгнийг дууриаж ярианы хэллэг оруулж бичдэггүй
piglet хэзээ бичсэн: 15:57, 2008-12-14 | Холбоос | |
hehe
гэнэт инээд хүрээд... яасан гэжүү хэхэххэхэ би харин өөрөө эргүүтчихсэн явж байхын сая л мэдлээ ууг нь банжиг блог уншаад яваад байгаа юмсан яагаад таньдаг хүмүүс ингэж их сэтгэгдэл үлдээгээ вэ гээд л ... эд нар ингэж их блог уншдым болуу гээл тэгсэн би чинь блогмн дотроо л гүйж яваам байна шдээ. уучил намайг холбогдолгүй юм биччихэж
за гол хэлье гэсэн зүйл бол би өөрийгөө илэрхийлдэг болохоор би блогт дуртай бусдын цонхоор харах боломж олгодог болохоор сайхан бөгөөд сонирхолтой байдаг. Зөв бичгийн дүрэмтэй дүрэмгүй би ойлгочихдог. Гэхдээ бүр хараалаа дуудаад харалган оргиод байвал уншдаггүй ийм л нэг ийм ... хэххэ сайн инээж байгаарай найзаа smug
piglet хэзээ бичсэн: 15:55, 2008-12-14 | Холбоос | |
Хүний өдрийн тэмдэглэл энэ тэрээс ч олон юмыг мэдэж авдаг юмаа би л лав. Эх хэл гэж яриад байдаг. тэртээ тэргүй бид албаны сүрхий сайн найруулгатай "хэлээр" бичих гэж зовж байснаас өөрийнхөөрөө илэрхийлээд түүнийг блогийнхон нь өөрийнхөөрөө хүлээж аваад ойлгоод явбал болоо гэж боддог юм. Хүнд юм өгдөг өгөөжтэй блог ховор гэдэгтэй санал нийлэхгүй байна. Тухайн хүний бичиж байгаа блогоор би тэр хүний ертөнцийг харах гэж оролдож, түүнийхээ хэрээр юмыг эргэцүүлж бодож, бас буруу зөрүү бодлоо цэгцэлэх гэж оролддог юм. хүн ёсны харилцаа... ингээл дэмийрээд бичээд байвал... Бичигч таны бодол ч өөртөө зөв, таныйг дэмждэг хүмүүс байгаа. Блогчид эх хэлийг будаа болгож байна гээд ярьдаг. Энэ бол энгийн өөрийнхөөрөө байх орчин. Тийм болохоор хүмүүст таалагддаг байх.
gereltuya хэзээ бичсэн: 15:30, 2008-12-11 | Холбоос | |
Зөв бичгийн дүрмээр бичих, дуудлагаар бичих гэдэг хоёр өөр асуудал байх аа. Дуудлагаар бичдэг хүмүүс хархыг, үзхыг гэх мэт бүдүүлэг алдаа тэр бүрий гаргадаггүй. Улаан цайм дээрх хоёр үг шиг дүрмийн алдаа гаргаад бичсэнийг үнэндээ уншихад бухимдаад байдаг юм. За гэхдээ би ч муугийн жишээнд нэгэнтээ орчихсон хүн болохоор сайн сайхан хөгжлийн төлөө блогт үг хэлэхээс айж л байна. Гэлээ гээд яадын, блогч нөхдийнхөө дэвтэрт эрхээ эдлээл, эрхий нь хүндлээл буудалцахдаа буудалцаад явчина гэж бодожугаа.
yuki хэзээ бичсэн: 07:26, 2008-12-11 | Холбоос | |
уул нь яг зөв бичгийнхээ дурмийг барьж бгаад бичий гэж боддог л дооо. даанч тэр болгон чаддаггуй. яагаад гэхээр манай монгол угнууд чинь бичэхээр ихэнх нь урт бичэхэд төвөгтөи бдаг, за тэгээд яарч бгаа цагт бол буур хэцүү бдаг. аан бас нэг бэрхшээл нь латин англи галигаар бичээд сурсан бдаг болохоор шинэ тэмдэгтүүд ээ хайж бх гэж төвөг гэж бодоод бдаг юм. тэгэээл ...... big grin
ameracan boy (зочин) хэзээ бичсэн: 04:18, 2008-12-11 | Холбоос | |
Аа тийм таалагдахгүй байгаа бүхнээ буудаад эхэлвэл Гитлер, Сталин, Энхбаяр, Баяр нарын араас л орно байх. Дан алуурчин, архичидыг цуглуулж байгаад буудсан байлаа ч тэр...
Уг нь бол Гитлерт гавъяа би бусад нь байгаа эсэхийг сайн хэлж мэдэхгүй л байна даа tongue
Хэрвээ багш чинь буутай орсон бол өөдөөс нь гранаттай орох хүн ч байсан байх. За хадуурсанд уучлаарай nerd
xvv хэзээ бичсэн: 01:39, 2008-12-11 | Холбоос | |
Сүүлийн үед аль болох дүрмээр бичихийг уг нь хичээж байгаа.
Ер нь гол нь блог нь өөрөө ямар блог вэ гэдгээсээ хамаараад илэрхийлж байгаа хэлбэрүүд нь өөр байгаад байх шиг байгаа юм. Урьд нь ч энэ талаар нилээн их ярилцаж, мэтгэлцэцгээж байсан л даа.
Миний хувьд уншихыгаа уншаад, уншихгүйгээ хаяад л явчихдаг. Заримдаа хэт тулга тойрсон бичлэгүүд дунд гоё гоё бичлэгүүд уусаад алга болчих нь харамсалтай л санагддаг. Гэхдээ тэр нь миний үнэлэмжээр шүүж байгаа болохоор ч тэр юм уу... Ер нь гэхдээ сайн ярилцаж байж зөв шийдэлд хүрэх л ёстой байх л даа. Уриалах нь зөв л гэж бодож байна. Хүмүүс яаж хүлээж авах, муу эсвэл сайн? блогтоо байх эсэх нь тэр хүний эрх байх. Бас өөрийнхөө блогт уриалга гаргах нь ч хүний эрх байх.
Дээр нь Монгол хэлний крилл бичгийн дүрэм засагдах өөрчлөгдөх шаардлага байгаа байхаа. Болдог бол Монгол бичиг рүү шилжүүлчихвэл ч...

Ер нь тамхичин хүнийг битгий тамхи тат гэж бичсэн бичлэг маань хамгийн олон сэтгэгдэлтэй болж байсныг бодоход муу гэж бодсон зүйлээ илэрхийлэхэд хүмүүс тэр болгон хүлээж авдаггүй юм шиг санагддаг...confused

Чиний блог, бичлэгүүд чинь надад лав их таалагддаг шүү. Амжилт! big hug
xvv хэзээ бичсэн: 01:35, 2008-12-11 | Холбоос | |
Кээтчуптай тас эсрэг саналтай байна.
yuki хэзээ бичсэн: 23:57, 2008-12-10 | Холбоос | |
Та сайн байна уу?
yuki хэзээ бичсэн: 23:56, 2008-12-10 | Холбоос | |
хөвгүүд охид хөөргөн бодлуудаар дэрвэх гоё л доо. мундаг том л уриалга байна кк.
за даа тэгээд эцэг эх болоод хүүхдийнхээ баасыг бэлдэх гээд ажил амьдралд дарагдаад эхлэхээрээ шал өөр юм боддог болж өөрчлөгдөнө дөө дийлэнхи нь.кк.
элдэв юм сараачагсдийн 90 хувь нь ганц эцэг эх болоогүйчүүд гэдэгтэй мөрийцөх үү. амьдрал гэдэг чинь цагаа тулахаар тогоотой хоолон дээр л буудагшдээ үнэндээ.
ketchup (зочин) хэзээ бичсэн: 22:18, 2008-12-10 | Холбоос | |



:-)