Би шинэ эх газар нээхээр нутгаасаа гараагүй

2008-12-14,09:01
    Энд өгүүлэх гэж байгаа товчхон түүх танд нэгийг бодогдуулах бизээ. Сэтгүүлч С.Батмөнх анх "Муухай Монгол" хүн гэсэн номоо бичээд удаагүй байхдаа манай ангид хичээл ордог байсан юм. Тэрээр энэ номныхаа талаар бидэнд хэлэхдээ."Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй гэдэг үг байдаг. Би хүн болгоны мэддэг муухай монгол занг нурших гээд байгаа юм биш. Бүх улс оронд өөрийн үндэстнийхээ дутагдалтай сул талыг өгүүлж, сануулсан ийм ном байдаг юм билээ" гэж хэлж байсан.
     Тиймээ бид "тамын тогоо"-ны үлгэрээс эхтэй олон баримт хэлж чадна. Гэхдээ хүний нутагт олон жил амьдраад ирэхээр нутаг нэгтнийхээ занг улам их анзаарах юм билээ. Саяхан надад нэг явдал тохиолдсон юм. Уг нь би хүнтэй аль болохоор ам зөрөхгүй юмсан гэж боддог хүн л дээ. Гэвч үнэхээр тэвчээр алдаад нэг хүүхэнтэй бага зэрэг ам мурийчихлаа. Үнэндээ эхлээд тэр манай эхнэртэй муудалцсаныг нь би зохицуулж эвлэрүүлдэг хүн болох гээд өртчихсөн юм л даа. Өмнө нь зүс танихаас хэтрэхгүй тэр бүсгүй намайг бараг өөрөөс минь илүү мэдэж өмнөх шар айргандаа нэлээн халсан тэр үгийн шуурга буулгаж , би эр хүн байсан бол цохиод унагачихсан энэ хүүхнийг чинь яалтай билээ гэж бодоод бас ганц нэг үг хэлээд орхилоо. Гэтэл маргааш нь нөгөө хүүхэн манай эхнэрлүү утсаар ярьж "Би та нар шиг харласан гар биш, тангараг өргөсөн АНУ-ын иргэн хүн шүү. /Ямар шугамаар ногоон карт авч, иргэн болсныг нь дурьдаад яахав/ Танай нөхөр намайг олон хүмүүсийн өмнө элдвээр хэлсэн. Та нарыг ирж уучлал гуйхгүй болбол би шүүхэд хандаж нэрээ олж авна. Би танай гэрийн хаягийг мэдэж байгаа шүү. Өмгөөлөгчөөсөө сонссон чинь миний маш олон эрх хөндөгдсөн юм байна" гэж ирээд баахан сүрдүүлэв. Үнэндээ миний хувьд ядаж улс төрийн шалтгаанаар нэг их худал залалгүй байгаагаараа мэдүүлэхэд эрхэлж байсан мэргэжил маань тэр "үнэт эрдэнэ" мэт ногоон карттай болгох боломж байсан хэдий ч би хүсээгүй юм. Би энэ тухай өмнөх өгүүлэлдээ бичсэн шиг санаж байна. Амьдрахын эрхээр эх нутгаа орхиж цагаачилсан хэдий ч "хувьсгалын тохироо" бүрдэхэд эргээд эх орондоо очих хүслээр ирэх он жилүүдийн хатуу хүтүүг зөөллөж яваа болохоос орох оронгүй нөхөр эх газар нээхээр нутгаасаа гарсан юм биш шүү дээ. 
     Эхнэр маань сандраад намайг хурдхан очиж уучлал гуй гэж байна. Би тэгье гэж хэлээд нөгөө хүүхнийг ярихаар нь "Чи нутаг нэгтнээ элдвээр доромжилж болно гэж Америкийн иргэн болох тангараг өргөөгүй байх. Би ч гэсэн гомдолтой. Чи тэр шүүхээрээ явмаар байгаа бол яв яв. Адгийн зарга арван хоног гэдгийг мэднэ биздээ гээд утсаа тавьчихлаа. Эхнэр маань хөөрхий санаа зовж " Чи гал дээр тос нэмээд хаячихлаа. Их хэл амтай хүүхэн гэсэн. Одоо яанаа" гээд сүйд болж байна. Би яахав дээ. "Надад буруу байхгүй. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ" гээд тэр чигт нь хаячих гэсэн боловч эхнэрийнхээ ятгалаганд орж нөгөө хүүхэнтэй ярьлаа. " За хүмүүс сайндах муудах юм зөндөө байдаг биз дээ. Энүүхэн юман дээр маргаад яахав адилхан удсан хүмүүс байна, хүн амьтан ч юу гэж ярих юм. Намайг уучлаарай" гээд сэрээгээ өргөчихлөө. Хүүхэн ч их гэрийн эзэгтэй шиг бах нь ханаж байгаа бололтой, үгээ зөөн дуртай дургүй миний уучлалыг хүлээж авлаа гэдгээ хэлэв.
     Хүнээс уучлал гуйх тийм хэцүү зүйл биш л дээ. Гэхдээ энэ явдал надад үнэндээ хаа нэг зүйл шиг мартагдаад өнгөрөөгүй юм.


бичсэн: golomt төрөл: Аналгин | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 790 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

zow shiidwer gargajee adilhan mongol mortloo ymar muuhai awgai we
Зочин хэзээ бичсэн: 14:21, 2018-04-03 | Холбоос | |
наадах шиг юмнууд хаа сайгүй байх юм аа.
чи зөв шийдэж.
Gishuut хэзээ бичсэн: 11:13, 2008-12-27 | Холбоос | |
ай ер нь уучлал гуйсан дээр дээ, дээр гэж ер нь зөвдөх болов уу, нэг юм тэгээд мэдэж авсан бол хожим юаж харьцахаа мэдээд л авлаа шдэ...

сохорын газар сохор
доголонгий газар доголон..
гдгдэ

хүндэтгэн ёслов,
tatah хэзээ бичсэн: 06:55, 2008-12-15 | Холбоос | |
таны гаргасан шийдвэрийг би зөв гэж бодож бна. хорвоо дэлхий др зургаан тэрбум хүн бгаа тэдний ядаж хоер тэрбум нь ядарсан биш задарсан, хүн шиг биш ухаан муутаи иймэрхүү хүмүүс бгаа. Ийм хүмүүсийн бдалд ои гутаж бна. харин тань шиг асуудлыг уур хорсол, бардамналгүүгээр шийдэж чаддаг хүмүүс хоер тэр бумаас ч их бгаа гэж бодохоор таивширдаг юм. Та зөв шийдвэр гаргасааан.
american boy хэзээ бичсэн: 16:31, 2008-12-14 | Холбоос | |



:-)