ЕРТӨНЦИЙН ХЯЗГААР

2008-12-27,12:42
Үргэлжлэл


Хүүхэд насандаа их зовлон үзэхээр хүн дэндүү хэрсүү болчихдог юм билээ. Эхийгээ санан гансрах сэтгэл өглөө босоод л ханхай хүйтэн гэр, хоносон гашуун хар цай, хиртэй захны даавуунаас эхлэв. Хахир хүйтэнд өглөө босох, гал түлэх , цай чанахаас өгсүүлээд муу ээж минь энэ их ажлыг яаж амжуулаад бас өөртөө зав гаргачихсан алд алдын аравчаа урлаад суудаг байсан юм бол. Хорооныхоо хүүхдүүдтэй тоглох хөг аль хэдийн өнгөрсөн. Удалгүй тэднийг эгээ л том хүний нүдээр харж "Эрхлэхээс өөр юм мэддэггүй юмнууд" гэж аавдаа хэлж урмын үг сонсоно. Дүү бид хоёр цагаан гялгар хулдаасаар захны даавуу нэжгээдийг эсгэсэнээр  хиртэй захны даавууны хүндрэлээс гарчихав. Гэм нь жаахан хүзүү нухаад байдаг байв. Ангийн багш өглөө тоо авахад толийсон цагаан захтай зогсож байхад л гүйцээ. Тэгээд л эхний цагийн дараа сурагч формоо тайлаад ширээнийхээ нүдрүү чихчихдэг байж билээ.
Бид гурвын өдрийн норм хоёр талх, хагас кг элсэн чихэр.Хаадаа нэг масло авах боловч аав ээжийг нь эргэх эргэлт ойртсон гээд далд хийчихнэ. Манан буухаар л их баярладаг байж билээ. Маргааш нь эртлэн босч хавийн уул хэсч, мөөгний хүрээ тойроод өдөржин явчихдагсан. Удалгүй намар болж самар түүж хэд гурван цаас олно. Авирчих боломжтой модны самрыг хүмүүс аль эрт түүчихнэ. Нэг удаа дүү хажуу айлын цахилгаанчин ах шиг дэгээ хийгээд модонд авирдаг бол мөн амараа гэсэн мэргэн санааг дор нь шүүрч аваад ахад цайруулсан самар өгч байж дэгээг нь хэд хоног хэрэглээд өгье гэж гуйсанд ах хүү ихэд гайхаж -За мондинууд минь нисэж үхэх чинь дутаа юу гээд халгаадаггүй. Ёстой л эр хүний арван гурван мэх хэрэглэх шахуу юм болж байж авсанаа сайн санадаг юм. Тэр жил дэгээнийхээ хүчээр хол явж үйлээ үзэлгүй их ургац авч билээ. Мэдээж аавдаа энэ талаар огт дуулгаж болохгүй гэж дүүгийнхээ ам өчгийг авахаа ч мартаагүй юм.
Үргэлжлэл бий
бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1342 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Сайн байн
tsarailag busgui (зочин) хэзээ бичсэн: 02:17, 2020-03-03 | Холбоос | |
Мундаг л юн баин даа
neg huu (зочин) хэзээ бичсэн: 02:15, 2020-03-03 | Холбоос | |
goy yma
Зочин хэзээ бичсэн: 14:06, 2018-04-03 | Холбоос | |
big hug Хүний амьдралаа гэж... үргэлжлэлийг дахин хүлээсээр...
xvv хэзээ бичсэн: 02:26, 2008-12-28 | Холбоос | |
хэхэ багаасаа хэрсүү болно гэдэг сайхан шүү дээ big hug
piglet хэзээ бичсэн: 23:04, 2008-12-27 | Холбоос | |



:-)