ГАРГҮЙ ЭМГЭН /Өгүүллэг/

2009-04-02,01:49
Үргэлжлэл

Туяа эмнэлэгт сэрлээ. Цэлийсэн цагаан өрөөнд нар тусаж байсан хэдий ч хар дарсан зүүд мэт тэр аймшигт тас харанхуй шөнийн сүүдэр хаа нэгтээ нуугдсан хэвээр. Хөлнийх нь үзүүр тэсэхийн аргагүй халуун оргин чим чим хийн өвдөлт өгөх нь мэдрэгдэнэ. Тархинд чихэлдэх бодлоо эмхлэх зуур эвэршсэн гар, танил алхаа, хичнээн дургүй хэдий ч цаанаа л танил өмхий үнэрийг тэр эргэн санав. Аль хэдийн сураг нь тасарч, амьтан хүн үхсэн гэж цуурч байсан гаргүй эмгэн хаанаас гараад ирэв. Яагаад ч байж болохгүй хэдий ч дотоод сэтгэл нь түүнд "Тиймээ тэр гаргүй эмгэн байсан. Тэр чиний амийг аварсан" гэж шивнээд байх шиг түүнд санагдав.
Өрөөнд ах нь цэцэг барьсаар орж ирэв. Нүд нь улайж цаанаа л ядрангуй харагдана. Хөөрхий шөнийн ээлжинд сунаж ажлаад өглөө шууд ирж л дээ. Дээр нь би санаа сэтгэлийг нь зовоогоод гэж өвчиндөө юу өөрийгөө зэмлэсэндээ юу яраглан өндийхийг оролдоход ах нь мөрөн дээр нь дарж "Хэвтэж бай миний дүү. Одоо арай өндийх болоогүй. Сайн амарч ав. өнөөдөр чи бүр овоо байх чинь. Хөлний хэдэн хуруу чинь хөлдөх шахсан байна лээ. Гэхдээ танагтай. Эмч хэд хоногоос гаргана гэсэн" гээд цаанаа л нэг уртаар санаа алдав.
-Би зүгээр дээ хэвтсээр байтал хамаг бие хөшчихлөө гээд ахад гаргүй эмгэний тухай хэлэхүү яахав гэж хэсэг тээнгэлзсэнээ санааг нь улам зовоочих байх гээд чимээгүй болов. Ах нь түүнийг ямар нэг юм хэлэх гээд байгааг анзаарчихсан бололтой.
-Миний дүү юу хэлэх гэсэн юм. Зүгээр ахдаа хэл хэл. Сургуульдаа санаа зоволтгүй. Ах нь Захирлын нарийн бичигтэй чинь уулзаад хэлчихсэн байгаа. Оюунаа чамайг эргэж ирээд явсан.
-Та янз бүрийн юм яриагүй биздээ?
-За хаанас даа. Оюунаад ч захисан. Чамайг хэд хоног хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй гэж л хэлсэн.
-За ашгүй. Тэгээд ч их сүртэй юм болсон биш дээ.
-Ай мэдэхгүй тэр шөнө юу болоод өнгөрөв бүү мэд. Гэхдээ миний дүү азтай шүү. Цаагуур чинь л нэг шуугицгааж байна.
-Юу?
-Тэр шөнө Бугын хороололд нэлээд ноцтой хэрэг гарсан. Балдан гуайн бага охиныг хэн нэгэн хүчиндээд жалганд хаясан байхыг нь олсон.
-Яанаа!  Чимгээ тэгээд яасан бэ гэж түүнийг яаран асуухад ах нь толгой сэгсрээд
-Хөөрхий хөлдөж үхсэн байсан гэсэн .Бас хоёр гурван охин одоо болтол сураггүй байна.
-Арай ч дээ. Хэн тийм юм хийж чаддаг байна аа гэж хэлэх гээд түүний хоолой сааралтаад өөрийн эрхгүй нүдний нулимс хацар даган унахад ах нь дэмий юм хэлсэндээ харамсан орны толгой дээрх алчуурыг дүүдээ авч өгөөд
-За зүгээр дээ миний дүү гээд түүнийг тэвэрхэд тэр
-Би зүгээрээ тэгээд цагдаа нар эзнийг нь олсон уу гэж урт санаа алдаад ахруугаа харахад дүүгийнхээ занг нэгэнт мэдэх хойно.
-Цагдаагийнхан манай хорооллын залуучууд байж магадгүй гэж сэжэглэж байх шиг байна. Явсан газрыг нь мөшгөхөд газар орноо сайн мэддэг гурван хүн байна гэсэн дүгнэлт гарсан юм байх. Ингэхэд чамайг хэн тэр хашааны мухарт нуусан юм бэ? Ухаа алдаж унасан газраас чинь зориуд хөдөлгөж хашааны мухарт далдалсан байртай орхисон байна гэж цагдаагийнхан хэлсэн. Бас чам дээр хоёр халтар шуудай нөмөргөж орхисон байсан. Би бүр учрыг нь олохоо больсон. Хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүн тус болж дээ л гэж бодох юм даа. Аль эсвэл тэр гурвын нэг нь чамайг багаас чинь таньдаг манай хорооллын хүүхэд байсан юм болов уу ч гэж бодох шиг.
-Гаргүй эмгэн байсан юмаа. Гэж тэр шивнэх шахуу газар ширтэн хэлэхэд ах нь
-Хэн гэнээ?
-Гаргүй эмгэн л хоёроос гурван халтар шуудай үүрч явдаг биздээ?
-Ах нь элдвийн юм яриад дүүгээ айлгаж орхилоо. Удахгүй цагдаагийнхан ирэх болохоор чамайг мэдэж байх нь дээр юм болов уу л гэж бодсон юм . Тусгүй юм боллоо. Одоо чи амарсан нь дээр гэхэд Туяа дуугаа өндөрсгөн:
-Би танд хэлээд байна шүү дээ. Гаргүй эмгэн байсан гэж
-Тайван бай миний дүү. Гаргүй эмгэн чинь арав гаруй жилийн өмнө сураггүй болсон. Хүмүүс үхсэн гэж ярьдаг юм билээ.
-Би түүнийг таньсан. Тэр яах аргагүй мөн байсан. Өмхий үнэр, алхаа дуу нь хүртэл танил байсан.
-Тэр чамтай ярьсан хэрэг үү?
-Тиймээ нөгөө хүүрээ дуудсан хэвээрээ. Тэр надад «Хүүр минь хэвтэж бай!» гэж хэлсэн юм.
-Ёстой итгэхийн арга алга.
-Гаргүй эмгэн намайг үнэхээр аварсан юм байна.
-Цагдаа нарт энэ тухайгаа хэлээд хэрэггүй байх даа. Тэд үнэмшихгүй.
-Тань шиг үү?
-Миний дүү л эрүүл саруул байвал болох нь тэр. Ах нь харьж хоёр гурван цаг хэвтэж нүдний хороо гаргачихаад ажилдаа явахаа бодъё гээд инээсээр гарч явав.
Туяа дээш харан хэвтэх тэр агшинд таазны тахиралдсан олон хээ танил дүр төрхөд хувирч хүүхэд насных нь дурсамжид хэдий хөтөлжээ.

*    *    *


бичсэн: golomt төрөл: Өгүүллэг | (9) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 3338 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

goe bna
Hanaa хэзээ бичсэн: 15:02, 2012-04-25 | Холбоос | |
aimar
гуниглах rolling eyes ууртай unshsan shini bur aishihlaa
Зочин хэзээ бичсэн: 14:55, 2012-01-06 | Холбоос | |
гоё юм надад таалагдлаа яахав харин үргэлжлэл нь хаана байнаа
тука (зочин) хэзээ бичсэн: 11:26, 2012-01-03 | Холбоос | |
goe ym aa
nadad taalagdlaa
nyamka (зочин) хэзээ бичсэн: 10:08, 2011-06-05 | Холбоос | |
vnen goy uguulleg bn tas2
Зочин хэзээ бичсэн: 17:42, 2011-05-21 | Холбоос | |
үргэлжлэлийг нь өгөөч
алга ташилт гуниглах
Зочин хэзээ бичсэн: 10:05, 2011-02-28 | Холбоос | |
not talking
Зочин хэзээ бичсэн: 10:04, 2011-02-28 | Холбоос | |
талархаж байна.
чиний энэ өгүүллэгийг блог дээрэ тавьчихсан шүү. Мэдээж эх сурвалжийг чиний блогоос авсан гэдэгээ бичсэн... сонирхвол ороод үзээрэй
www.scaryhouse.bblog.mn алга ташилт алга ташилт алга ташилт
Зочин хэзээ бичсэн: 21:21, 2010-04-21 | Холбоос | |
Гайхалтай... Тээд төгсгөл нь хаана байгаан... эхлэлийг нь үргэлжлэлийг нь уншчихаад төгсгөл хэсгийг хүлээгээд л байдаг. баярлах
gereltuya хэзээ бичсэн: 08:44, 2009-07-16 | Холбоос | |



:-)