АРВАН НЭГДЭХ ШАЛТАГ

2012-03-05, 12:54


Сан Франциско хотын төвд хэдийн шөнө дөл болжээ. Хаа нэгтээ дэлгүүрийн буланд эргэлдэх

орон гэргүй нэгэн, аль эсвэл оройтсон хэдий ч аз таарч магад хэмээн горилох биеэ үнэлэгч хоёроос өөр хүн гудамжинд алга. 
Эсрэг талын хөлсний байранд ганцхан цонх шөнө бүр гэрэлтэй хононо. Аваарын шат унжсан давчуухан тагтан дээр аль хэдийн үхсэн ваартай цэцэг байх бөгөөд угаас ганцхан өрөөний цэлгэр цонхоор доторх эд хогшил бүгд цэлийтэл харагдана.
      Тавилга гэх зүйл энэ умгар өрөөнд ховор. Таазанд ёлтойх бүдэгхэн гэрэлд өрөөндөө томдсон ханын нүсэр модон цаг, лавхан суусан хүний толгой цухуйхааргүй хууч...

ЯНЖУУРЫН ЦЭНХЭР УТАА

2011-06-25, 20:01
Тэнгэрт нэг ч од үзэгдэхгүй бүрхжээ. Гудамжны гэрэл бүдэгхэн ёлтойж яагаад ч юм шөнийн хот нэг л уйтгартай. Хааяа нэг ажлаасаа оройхон буусан хүмүүс зам зуурын дэлгүүрээр орж гарах нь харагдана. Бүрх малгайтай, урт цувны зах босгосон өндөр нуруутай залуу байшингийн булангаас хий үзэгдэл мэт гарч ирээд «Dance bar” гэсэн хаяг гэрэлтэх хаалгаар явж орчихов. Янжуурын хөх утаа суунаглаж, архи, шар айрагны эхүүн үнэр ханхалсан энэ бааранд тэр саяхнаас ирдэг болсон бөгөөд нэг л хэвийн нүд дассан зүйлд тэр дургүй учир энэ баарыг мөдхөн орхиж өөр тийш явна гэсэн бодолтой байлаа. Магадгүй энэ бааранд тү...

АЛИМНЫ ХАЙРЦАГ БА МӨЛХӨӨ ХОЁР

2011-01-04, 02:29

Раднаасүрэнгийн Мөнхбат

Орос алимны хайрцаг оюутны өрөөний мухарт хэвтэх. Бөөрөн дээрээ алимны зурагтай орсоор яблоко гэсэн томоос том бичигтэй. Булан нь бага зэрэг элэгдсэнийг эс тооцвол энэ их бөх сав. Хайрцагны дээд амсар алаг цоог болсон байх. Энэ дотно тэмдэгээр нь хэдэн зуун хайрцагны дотороос ялгаад олчиж дөнгөнө дөө гэж тэр бодов. Саяхан хөдөө гэрийхэн нь түүнд хүнс явуулахад энэ хайрцаг иржээ. Олсоор татаж уясан мөрийг тэр хуруугаараа эгээ л өөрийнхөө шалбалсан өвдөгийг илэх мэт зөөлөн хүрэв. Энэ хайрцаг өдий болтол байсан байжээ. Бурхан болсон ээж нь түүнийг жаахан байхад хайрцагийг з...

БААВГАЙТАЙ ЧИХЭРТЭЙ АЯНЫ БОГЦ

2010-10-30, 11:46



       /Аавын нутагт аяласан замын тэмдэглэл/


Бидний хөлөглөсөн АН24 онгоц Тосонцэнгэлд газардаж бид тэндээс нүүрсний машинаар Идэр сумыг зорив. Аав ээжийн минь төрсөн нутаг. Би өөрийн саналаар ачаан дээр суухаар болов. Ээж
-Миний хүү сайн барьж яваарай. Замын донсолгоонд шидүүлчихэв гэж захив. Миний хувьд сайндаа ч дээшээ гарах гэж зүтгэсэн биш л дээ. Ээжийн хөдөөгийн хүүхдүүдэд өгөх гэж «Мэргэжилтнүүдийн дэлгүүр»-т ордог даргын авгайд захиж байж авсан «Баавгай»-тай чихрэнд л болсон хэрэг. Зил-130-ын тэвшин дээрээс хөдөөгийн сайханд нүд хужирлаж, «Баавгай»-тай чихэр хүлхсэн шиг явах сайхан байж...

ТҮҮЧЭЭ /Цуврал эсээ/

2010-10-22, 13:35

      Тэнгэр онгойх яагаач үгүй. Ёстой л хувингаар цутгаж байсан байх. Аав бид хоёрыг хэдэн тарвагаа чирч харайлгасаар байтал анчны умгар майханруу бороо орж хамаг хуурай хувцас норгочихож. Бас тэнгэр маш хүчтэй дуугарч дээрээс нураад ороод ирэв үү гэтэл майхан минь нурсан нь тэр байж. Хар усан борооноор норсон майхан босгоно гэдэг амаргүй ажил аж. Нурахдаа нуруугаа хугалчихаж. Аав маань майхны нуруу хугарсан болохоос бид хоёрын нуруу хугарсан биш. Юухан байхав гээд айлын буурин дээрээс олсон хугархай униар майхны нурууг орлуулж баглаад ямарч байсан майхнаа хоёулаа босгочихов. Мөн ч зутруу өдө...

ГАЛЗУУ ГЕРМАН /Өгүүллэг/

2010-10-17, 23:57

Раднаасүрэнгийн Мөнхбат

       Борооны улирал эхэлж, дээр нь шатахууны үнэ өсөж байхад болдог ч ажилдаа орлоо доо гэж             бодсоор шинэ ажилдаа очихоор гэрээс гарав.
     Дугуй араамтай нүдний шил хамар дээрээ тохсон үрчгэр өвгөн ажилд орсон анхны өдрөөс сонин санагдав. Тэр хэнд ч тээр шаар болохгүй хэр нь хүн бүхэн түүнд дургүй.
     Эхний өдөр дадлагаар хүн дагаж явах бололтой. Энэ ажилд бараг арваад монголчууд ажилладаг гэж надад ажил зуучилсан Боогий ах хэлсэн болохоор нэг нутагтайгаа л явчих юмсан гэж бодоод зогсож байтал босс нөгөө хамар дээрээ харааны шилээ тохчихсон үрчгэр өвгөни...

АРВАН НЭГ ДЭХ ШАЛТАГ /Өгүүллэг/

2010-10-11, 10:02
                                                                                                                                                                        
Сан Франциско хотын төвд хэдийн шөнө дөл болжээ. Хаа нэгтээ дэлгүүрийн буланд эргэлдэх орон гэргүй нэгэн, аль эсвэл оройтсон хэдий ч аз таарч магад хэмээн горилох биеэ үнэлэгч хоёроос өөр хүн гудамжинд алга. Эсрэг талын хөлсний байранд ганцхан цонх шөнө бүр гэрэлтэй хононо. Аваарын шат унжсан давчуухан тагтан дээр аль хэдийн үхсэн ваартай цэцэг байх бөгөөд угаас ганцхан өрөөний цэлгэр цонхоор доторх эд хогшил бүгд цэлийтэл хараг...

ЭХ ГАЗРЫН АФРИК

2010-08-22, 12:57


Босоо бичигтэй байсан босоо ард түмэн өнөөдөр хэвтээ бичигтээ хэвтэрийн хүн шиг болжээ. Монгол уйгаржин бичиг цаг үеийн шаардлагаар хэвтээ бичигт орсон гашуун түүхийг энд сөхөхийг хүссэнгүй. Дотроос нь навчин дээр унасан шүүдэр, гадаад орчин бүгд ил харагдах атлаа дотоод булхай үл харагдах харанхуй нийгэмд оршсоор байгаагаа та бүхэн ухаардагуу. Гэвч тэр нэгэн цагт «Хөх монгол улаан монгол боллоо, хуучин хүү шинэ монгол боллоо» гэж ногоон малгайтын бууны жадан дор бичин суусан суутнуудын минь сүнс амирлаагүй байна. Ардчилалын өргөө барина гэсэн хандивт ярилцлага өгч байгаа залуугийн үгийг сонсл...

ААЛЗ /Өгүүллэгийн үргэлжлэл/

2010-08-19, 17:29

Өнөөдрийн ширээнд урд шөнө түүний халаасыг хөнтөрсөн егзөр Дэвид юу ч болоогүй юм шиг  мөрийг нь алгадаж мэндчилэв. Тэр түүний хариуд хоёр секундын инээмсэглэлээр хариу өгөөд ширээнд суув. Хос хоёр бололтой шинэхэн хоёр ногоон алим сууж байна. Эмэгтэй нь бооцоог өсгөх эрэгтэйрүүгээ муухай харан толгой сэгсэрэхэд залуу гэм хийсэн юм шиг түүнрүү хараад алгаа дэлгэн хариу өгөв. Залуугийн нүд ердөө хоёр багахан хостой гэдгээ хэлээд байхад газардах дөрвөн хөзөр хэн нэгэнд, өөрөөр хэлбэл егзөр Дэвид аль хэдийн дараалсан таван хөзөртэй болсныг илтгэнэ. Харин залуу зогсох төлөвгүй гар дахь хоёр хөзрөө...

ААЛЗ

2010-08-15, 14:30

 Өгүүллэг

 Өглөөний шаргал наран аалзны хэвлийг ээхэд тэр сая эцэс төгсгөлгүй ажлын дөрнөөсөө хөндийрч хоромхон төдий завсарлага авч хэсэг хөдлөлгүй таазнаас зүүгдэв. Нарны гэрэл түүний нөр их хөдөлмөрийг үнэлэх мэт өглөөний хяруунд үл мэдэг дэвтсэн судлыг гэрэлтүүлэхэд хий агаарт үхлийн цайз болон хөндөлсөх түүний тор сувдран цайрч улам үзэсгэлэнтэй харагдах аж. 
Энэхэн хоромд зэргэлдээх цонхны сийлхийд амьдрагч ялаа нарны гэрэлтэй уралдан хошуугаа цухуйлган яаран нисчихэв. Харин энэ өглөө тэр амьдралдаа анх удаа алтан дэлхийг алагчилгүй гийгүүлэгч нарны -Өглөөний мэнд гэсэн урин дулаан урсгал...

ЗАДЛАНГИЙН ЭМЧИЙН ЗАДРААГҮЙ НУУЦ /Үргэлжлэл/

2010-05-13, 12:50

Өгүүллэг

Түүний өдрийн тэмдэглэлийг би анхааралтай уншив. Бараг хуудас бүрээс нь цус, хөлс , архи үнэртэж байсан гэхэд хилсдэхгүй. Тэр 20 шахам жил ажиллах хугацаандаа нийт 800 задланд орж байсаны 30 орчим хувь нь хүүхэд байжээ. Халуун дулаалагатай байранд түүний өдрийн тэмдэглэлийг уншсан хэр нь дотроос жихүүдэс хүрч байлаа. Үнэхээр тэр энэ урт хугацаанд маш хүнд хортой нөхцөлд ажиллаж байжээ. Аймгийн нэгдсэн эмнэлэг гэхэд хангалт муу, үнэр дарагч байдаггүй, дээрээс нь байнга хүйтэн нөхцөлд ажилладаг нь түүнийг энэ халуун зунаар хүртэл зузаан хүрэмтэй явахад хүргэсэн биз. Тэр надад хүний биенэ...

ЗАДЛАНГИЙН ЭМЧИЙН ЗАДРААГҮЙ НУУЦ

2010-05-11, 12:02

Өгүүллэг

Редакцийн өрөөнд түүнийг анх орж ирэхэд нэг л сонин эвгүй үнэр архины нэвчирсэн үнэртэй холилдон хамар цоргисон юм. Хүн амар мэнд мэдээд ороод ирж байхад ямар ярвайгаад байлтай биш хариу мэнд мэдээд суухыг урив. Тэр өвдөгөө нийлүүлж сандалд яг сурагч хүүхэд шиг цомцойн суув.Түүнийг үгээ эхлэхээс нь өмнө дугаар хорооны нэг иргэн хэн нэгний тухай гомдол мэдүүлэх гээд зүрхээ чангалаад ороод ирж дээ гэж таав. Орж ирсэн даруйдаа хаалгаруу байн байн харах түүний нүдэнд нэг л айдас хургаастай. Зөв газраа ирсэн үү гэж өөрөөсөө лавлах мэт өрөөн дотуурхыг нүдний булангаар тойруулж харах аж. . Ху...

ГАРГҮЙ ЭМГЭН

2010-04-25, 17:59
/Өгүүллэгийн төгсгөл/


-Туяаа!!! гаргүй эмгэн ирж байна зугтаарай гэж хамар хашааны охин хашгирахад тэр ухаан зулаггүй эргээд чавхдах гээд яг ардаа байсан шонгийн мод мөргөөд тас гэдэргээ саваад уначихав. Толгой нь дүүрч маш ихээр өвдөх бөгөөд тэр айснаа ч мартаад тас хийтэл орилж эхлэв. Гэнэт хажууд нь өмхий самхай ханхлуулсаар гаргүй эмгэн хүрээд ирэхэд тэр амыг нь үдчихсэн юм шиг таг дуугүй болоод нүд нь аяганаасаа унахна уу гэлтэй таг гөлрөөд суучихав. Гаргүй эмгэн түүний шилэн хүзүүнээс татад босгох гэтэл Туяа ээжээ гэж тас хашгираад нус нулимстайгаа холилдон уйлж, түүний гараас мултрах гэж...

ГАРГҮЙ ЭМГЭН /Өгүүллэг/

2009-04-02, 01:49
Үргэлжлэл

Туяа эмнэлэгт сэрлээ. Цэлийсэн цагаан өрөөнд нар тусаж байсан хэдий ч хар дарсан зүүд мэт тэр аймшигт тас харанхуй шөнийн сүүдэр хаа нэгтээ нуугдсан хэвээр. Хөлнийх нь үзүүр тэсэхийн аргагүй халуун оргин чим чим хийн өвдөлт өгөх нь мэдрэгдэнэ. Тархинд чихэлдэх бодлоо эмхлэх зуур эвэршсэн гар, танил алхаа, хичнээн дургүй хэдий ч цаанаа л танил өмхий үнэрийг тэр эргэн санав. Аль хэдийн сураг нь тасарч, амьтан хүн үхсэн гэж цуурч байсан гаргүй эмгэн хаанаас гараад ирэв. Яагаад ч байж болохгүй хэдий ч дотоод сэтгэл нь түүнд "Тиймээ тэр гаргүй эмгэн байсан. Тэр чиний амийг аварсан" гэж шив...

ГАРГҮЙ ЭМГЭН /Өгүүллэг/

2009-01-18, 08:34

Туяа сургууль дээрээ оройтоод яаран гүйж гарч ирсэн боловч хамгийн сүүлийн автобус булан тойрохыг харж амжив. Ядахад таксины мөнгө байдаггүй. Гар утсаа халаасандаа тэмтрээд гаргаад иртэл том дэлгэцнийх нь цэнхэр гэрэл огцом цэлсхийхэд нь гэнэт цочоод буцаагаад хармаалчихав. Тэр орчин тойрноо гүйлгэж хараад хавьд хүн харагдсангүйд тайвшрав. "Алгын чинээ гар утас хүний аминаас үнэтэй болсон цөвүүн цаг ирсэн шүү болгоомжтой байгаарай. Чамд ер нь ийм том дэлгэцтэй үнэтэй утас ямар хэрэг байна аа" гэж ах нь хэлсээр байхад зөрсөөр байж авсан нь үеийнхнээсээ дор орохгүйг хичээсэн төдий. Тэр Батаагийн...

ЕРТӨНЦИЙН ХЯЗГААР / төгсгөл/

2009-01-03, 19:13


Өгүүллэг


Эмэгтэйчүүдийн хорихын эргэтийн өрөөний цонхоор наран жаргахыг би нулимс унаган харж суулаа. Болдогсон бол цаг хугацааг зогсоогоод нарыг тэр дээр нь аргамжиж орхихсон. Охин дүү маань ээжээс эхлээд бишүүрхээд байснаа одоо болохоор өврөөс нь буухгүй гээд энгэрийг нь тас атгаад унтчихаж. Ээжийнхээ өвөрт унтах хүсэл хичнээн төрж байсан ч хэрсүү том хүн болсоноо харуулах гээд нулимсаа нууцхан шудраад:
- Ээж одоо амар би дүүг авах уу гэхэд8
-Миний хүү маргааш эрт хөдлөнө. Өөрөө эртхэн унтаж амар. Аавынхаа үгэнд сайн орж байгаа биз дээ. Дүү нараа сайн харж хандаж байгаарай. Мини...

ЕРТӨНЦИЙН ХЯЗГААР

2008-12-27, 12:42
Үргэлжлэл


Хүүхэд насандаа их зовлон үзэхээр хүн дэндүү хэрсүү болчихдог юм билээ. Эхийгээ санан гансрах сэтгэл өглөө босоод л ханхай хүйтэн гэр, хоносон гашуун хар цай, хиртэй захны даавуунаас эхлэв. Хахир хүйтэнд өглөө босох, гал түлэх , цай чанахаас өгсүүлээд муу ээж минь энэ их ажлыг яаж амжуулаад бас өөртөө зав гаргачихсан алд алдын аравчаа урлаад суудаг байсан юм бол. Хорооныхоо хүүхдүүдтэй тоглох хөг аль хэдийн өнгөрсөн. Удалгүй тэднийг эгээ л том хүний нүдээр харж "Эрхлэхээс өөр юм мэддэггүй юмнууд" гэж аавдаа хэлж урмын үг сонсоно. Дүү бид хоёр цагаан гялгар хулдаасаар захны даа...

Богд гэгээний малгайтай, асдаг пүүзтэй нөхөр хэн бэ

2008-12-21, 12:44
Гэртээ ороод ирсэн нэг их таньдаг ах сууж байна. Нэлээд настай юмаа хөөрхий. Хэн гээд нэр өгчих гэхээр тэр гээд оноож чаддаггүй. Эхнэрээ нэг харж нөгөө ахыг нэг харж дүлэгнээд амар мэндээ мэдлээ. Намайг танихгүй байгааг гадарласан бололтой ах хүү инээгээд л байх юм. За дүүрч танихгүй л байгаа биз гэж бодоод Таныг нэг л оноодоггүй та хэн билээ гэтэл тэр түс хийтэл инээгээд хоёр мянга найман он гэж байна. Лувсан Пэрэнлэй дүвчин...гэдэг шиг. Өө нохой долоо гэж өнгөрч байгаа хуучин оноо танихгүй байсан байна ш дээ. Ёстой онигоо болов оо Яг ингэх гээд байсан юм. Он солигдоогүй байхад л шинэ оны эхэ...

Дотоожгүй байхдаа тэрнээс илүү илэн далангүй байдаг юм

2008-12-20, 09:25
-Сурвалжлагчид хэзээ улс төрчдийн хөнжлийн завсараар салхи оруулахаа болих вэ?
-Тэднийг хөнгөлүүлсэн тохиолдолд.

*     *     *

Халамцсан хоёр залуу сэтгүүлч хөөрсөн нь:
-Зангиагүй уулзалтан дээр тэд үнэхээр илэн далангүй ярих юмаа гэхэд нөгөөх нь:
-Дотоожгүй байхдаа тэрнээс илүү илэн далангүй байдаг юмаа гээд намжирдав.
-??!

*     *     *
-Гавьяатаа!  гээд дуудтал танхимд байсан бүх хүн эргэж харав.

*     *     *

-Чамайг гавьяатад тодорхойлсон шүү!
-За чи ямар хүүхэд хуурч байгаа биш дээ.

*     *     *

-Найруулсан спирт, найрааны начин хоёр юугаараа төстэй вэ? -Аль а...

Ертөнцийн хязгаар

2008-12-19, 11:51
Сүүдэр хэрсэн хорвоод
Сүнс тань намайг хөтөлж
Сүүн цагаан зам чинь
Үүр цайлгадаг шүү ээжээ


   
   Урд шөнө ижий минь зүүдэнд их л тодхон ирсэн атлаа сэрээд эргээд санах гэхээр тэр гэхийн тоймтой зүйл санаанд ордоггүй, хэсэг орондоо хөрвөөгөөд тагтан дээр гарч тамхиа асаагаад урт гэгчийн сорлоо. Чийгтэй агаарт тамхины цэнхэр утаа багтах газраа олж цөхөх мэт эргэн хургана. Ээж минь бурхан болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Сүүлийн үед зүүдлээд зогсохгүй өдөр ч гэсэн нэг л мэдэхэд ээжийнхээ тухай бодчихсон байна. Аавдаа утас цохиж энэ тухайгаа хэлэхэд “Миний хүү санаа зовох хэрэггүй ....